БНХАУ-ын БНАСАУ-тай хийж байгаа худалдааны эргэлт энэ оны 1-ээс 2 дугаар сарын хооронд огцом буурсан тухай Хятадын гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Худалдааны эргэлт буурахад Умард Солонгос цар тахлын улмаас хилээ удаан хугацаанд хааж байгаа нь голлон нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Хоёр орны худалдааны эргэлт энэ оны 1-ээс 2 дугаар сард 3,27 сая америк доллар болж буурчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 98,4 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд зарим ажиглагч Умард Солонгос албан ёсны тайланд тусгахгүйгээр худалдаа явуулж байхыг үгүйсгэхгүй байгаа юм байна.
| БНХАУ болон БНАСАУ-ын худалдааны эргэлт огцом буурчээ | ||
| Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.