Өмнөд Солонгосын нийслэл Сөүл нийслэлд ажил хөдөлмөр эрхэлж байгаа гаднын иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулах тухай хотын захиргааны шийдвэр шүүмжлэлтэй тулгарчээ.
Тодруулбал, тус хотын захиргаа лхагва гарагт гаднын ажилчдыг 3 дугаар сарын 31-нийг дуусахаас өмнө PCR шинжилгээнд хамруулах тухай захирамж гаргасан. Уг захирамжаар гаднын ажилчдыг үнэ төлбөргүйгээр PCR шинжилгээнд хамруулах боловч хэрэв гадаад ажилтан заасан хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй бол 2 сая вон буюу 1760 америк долларын торгууль ногдуулах юм байна.
Гэвч тус улсад суугаа зарим орны элчин сайд нар уг шийдвэрийг шударга бус гэж үзэж, үр дүнгүй шийдвэр гэж шүүмжилжээ. Британийн элчин сайдын яам гэхэд уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа дахин илэрхийлнэ гэдгээ мэдэгджээ.
Сөүлд амьдардаг гаднын иргэд ч уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын өдөр тутмын зарим сонинд ч уг шийдвэр эрх баригчдын хүн эрхийн мэдрэмжгүй сэтгэлгээг илчилсэн гэж шүүмжлэлт өнцгөөс мэдээлжээ. Харин Сөүлийн эрх баригчид гаднын иргэд энэ оны 1-ээс 3 дугаар сарын хооронд коронавирусний халдварт тохиолдлын 6,3 хувийг эзэлсэн нь 11-12 дугаар сард бүртгэгдсэн түвшингөөс гурав дахин өссөн үзүүлэлт гэж үзжээ.
| Гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах тухай Сөүлийн захиргааны шийдвэр шүүмжлэлд өртжээ | ||
| Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.