АНУ-ын засаг захиргаа бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойших эхний 100 хоногтоо Ковид-19 цар тахлын 100сая тун вакцин хийнэ гэсэн зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлж байгааг тус улсын ерөнхийлөгч Жозеф Байден зарлалаа. Байдены засаг захиргааны 100 сая тун вакцин хийх амлалт энэ сарын 19-ний өдөр буюу 58 хоногт биелж байгаа юм байна.
Байдены засаг захиргаа Ковид-19 цар тахлыг ялан дийлэхийн тулд зорилтоо урьдчилан төлөвлөснөөсөө олон хоногийн өмнө биелүүлэхэд хуулиар олгогдсон эрх мэдлээ зөв зохистой ашигласны үр дүн юм байна. Тухайлбал, Байден батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуулийн дагуу өөрт нь оногдсон эрх хэмжээг ашиглан, вакцины орц материал үйлдвэрлэлийг хурдасгах замаар энэхүү зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлж чаджээ.
Тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Америкийн 65 ба түүнээс дээш насны иргэдийн 66 хувь нь коронавирусний эсрэг нэг тун вакцин хийлгэсэн бол 38 хувь нь хоёр тун вакцин хийлгэжээ. Байден ерөнхийлөгч хэдийгээр маш богино хугацаанд 100 сая тун вакцин хийж чадсан ч энэ бол тайвшрах цаг биш гэж үзэж байна. Учир нь АНУ-ын зарим муж улсад халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан амны хаалт заавал зүүх мандатыг цуцалж байгаа юм байна.
Харин ерөнхийлөгч нь амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэйг ард иргэддээ уриалж байгаа юм.
| АНУ 100 сая тун вакцин хийх зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлж байна | ||
| Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.