БНСУ-ын батлан хамгаалахын сайд Со Ук, Пентагоны шинэхэн тэргүүн Ллойд Остин нар Солонгосын хойгт Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг хуваан төлөх 11 дэх удаагийн шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.
Сөүлд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолд БНСУ-ын гадаад хэргийн сайд, Чон Ыи Ён АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар оролцсон байна. Сөүл Америкийн талын шаардлагын дагуу цэргүүдийг нь байрлуулах зардлыг мнөх гэрээнийхээс 13,9 хувиар нэмэгдүүлжээ.
Харин 2022 оноос энэ зардал батлан хамгаалах зардлын өсөлтийг дагаад жил бүр нэмэгдэх юм. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын тал Америкийн цэргүүдийг байрлуулах зардалд нийт 915 сая ам.доллар төлсөн байна.
| БНСУ-д Америкийн цэргүүдийг байршуулах зардлыг 2 тал хуваан төлнө | ||
| Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.