Токиогийн олимп, Паралимпийн наадам зохион байгуулах хороо олимпын наадмын үеэр тамирчдыг өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамруулах хувилбарыг судалж үзэхээр болжээ. Одоогоор тус хороо олимпын үеэр тамирчдаас дөрөв хоногт нэг удаа коронавирусний шинжилгээ авахаар төлөвлөж буй юм байна.
Гэвч коронавирусний мутацид орсон шинэ хувилбарын тархалт дэлхий даяар давалгаалах төлөвтэй байгаа учраас төлөвлөгөөгөө эргэн харахаар болжээ. Олимп зохион байнуулагчид тамирчдаас өдөр бүр шинжилгээ авахад шаардлагатай хүн хүчний болон зардал мөнгөний өсөлтийг иргэд олон нийтийн шинжилгээний хүртээмжид нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх боломжийг нарийвчлан судлах юм байна.
Олон улсын олимпын хороо нэгдүгээр сард болсон гар бөмбөгийн ДАШТ, хоёрдугаар сард болсон Австралийн теннисийн нээлттэй тэмцээний үеэр тамирчдаас бараг өдөр бүр шинжилгээ авч байсныг харгалзан олимпын үеэр шинжилгээ авах төлөвлөгөөгөө эргэн харахыг уриалсан юм байна. Токиогийн олимп зохион байгуулах хороо тамирчдыг заавал вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй байхаар шийдвэрлэсэн юм.
| Олимпын наадмын үеэр тамирчдыг өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамруулж магадгүй | ||
| Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.