БНСУ ирэх зургаадугаар сар гэхэд 52 сая хүн амынхаа дөрөвний нэг буюу 12 сая хүнийг коронавирусний вакцинд бүрэн хамруулах зорилт тавьж байна. Одоогоор тус улс өндөр настан, эмч, эмнэлгийн ажилтан болон бусад халдвар авах эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг коронавирусний эсрэг вакцинд хамруулж байна.
Ирэх сараас тус улс вакцинжуулалтад 65-аас дээш насны иргэд, эрүүл мэндийн салбарын бусад ажилчид, цагдаа, онцгой байдал, цэрэг, нислэгийн бүхээгийн ажилтан зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байна. Тус улс цар тахлын гурав дахь давалгаа эхлэх үеэр буюу хоёрдугаар сарын сүүлээр вакцинжуулалтаа эхлүүлсэн. Ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахаар зорилт тавьсан юм.
Ням гарагийн байдлаар тус улсад вакцин хийлгэсэн 590 гаруй мянган хүний 95 хувь нь "Астразенека", "Пфайзер"-ын вакцин хийлгэжээ. Тус улсын 68 настай ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх зургаадугаар сард "Долоогийн бүлэг"-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Британи улсад айлчлах учраас энэ сарын 23-ны өдөр "Астразенека" компанийн вакциныг хийлгэхээр төлөвлөж байна.
Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн салбарынхан "Астразенека"-гийн вакцины өндөр настай хүнд хийхэд туршилтын мэдээлэл дутмаг гэсэн үүднээс өнгөрсөн сард 65-аас дээш насныханд хийхийг түр хорьсон. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тус улс уг вакциныг 65-аас дээш насныханд хийхийг зөвшөөрсөн юм.
| БНСУ зургаадугаар сар гэхэд хүн амынхаа дөрөвний нэгийг вакцинд хамруулна | ||
| Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.