"Toкио-2020" олимпын үеэр хүрэлцэн ирэх орон орны төр, засгийн тэргүүн дээдсийн дагалдах зочдын тоог эрс бууруулан, олимпын тосгонд айлчлах, тамирчидтай уулзахыг хориглов. Олон хүн цугларах эрсдэл өндөр тул олимпын бамбарт буухиаг цуцлах магадлал өндөр байна. Уг нь үүнд Азжаргал гэдэг монгол боксчин залуу оролцохоор нэр нь батлагдсан байжээ.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн С.Коү нь гадаадын үзэгчдийг хатуу хяналтаар нэвтрүүлэхийг уриалав. Үүнийг Токио хотын дарга дэмжсэн байна.
Японы засгийн газрын гуравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар харийн хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэх эсэхийг эцэслэн шийднэ. Өнөөгийн байдлаар нийт 4 сая 480 мянган тасалбар борлуулагдаад байна. Харин одоо билет зарахыг түр зогсоогоод байгаа аж.
Эх сурвалж: МҮОХ
| "Toкио-2020" олимпын үеэр олимпын тосгонд айлчлах, тамирчидтай уулзахыг хориглов | ||
| Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.