Өчигдөр Хятадын Бээжин хотыг шар шороон шуурга дайран өнгөрснөөс болж Дасин, Шоуду нисэх онгоцны буудлуудад 400 гаруй нислэг цуцлагдсан байна. Хятадын нийслэл хотын агаарын бохирдлын түвшин аюулын 6 дугаар түвшинд хүрсэн аж.
Хотын зарим дүүрэгт агаар мандал дах РМ10 тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 160 дахин ихэссэн байна. Бээжингийн ихэнх дүүрэгт үзэгдэх орчин 1 км-ээр хязгаарлагдаж байжээ. Хятадын цаг уурчид өчигдрийн шар шороон шуургыг сүүлийн 10 жил дэх хамгийн хүчтэй нь байлаа гэж тодорхойлжээ.
Нийслэл Бээжин хотоос гадна Хятадын хойд, баруун хойд нутгийг хүчтэй шар шороон шуурга дайран өнгөрчээ. Мөн ням гарагт Катар, Саудын Арабын нутгаар хүчтэй элсэн шуурга шуурсан байна. Үүнээс болоод үзэгдэх орчин хэдхэн метрээр хязгаарлагдсан байна. Цаг агаарын энэ таагүй үзэгдэлтэй холбоотойгоор авто замууд дахь хөдөлгөөн саатахад хүрсэн бөгөөд Саудын Арабт иргэний агаарын тээврийн болон нисэх хүчний нислэгүүдийг цуцалжээ. харин даваа гарагаас байдал харьцангуй сайжирсан ч хүчтэй салхитай байгааг цаг уурчид анхааруулж байгаа аж.
| Бээжингийн нисэх буудлууд шар шороон шуурганаас болж 400 гаруй нислэгээ цуцалжээ | ||
| Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.