Шууд Chart

Боливийн экс ерөнхийлөгч Жанин Аньесийг баривчиллаа

2021-03-16 16:01:44

Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч асан Жанин Аньесийг баривчлаад байна. Түүнийг 2019 оны төрийн эргэлттэй холбоотой хэргийн хүрээнд баривчлах зөвшөөрлийг мөрдөгчдөд олгосон аж.

Экс Ерөнхийлөгчийг гэмт  хэргийн шинжтэй хуйвалдаанд оролцсон,  төрөөс  урвасан, бослого хөдөлгөөнд өдөөн турхирсан хэргээр буруутгаж байгаа юм. Харин Жанин  Аньес тухайн  үед  үндсэн  хуулийн дагуу төрийн  эрх  мэдлийг  шилжүүлэн авсан хэмээн баталж  байгаа  юм  байна. Мөн өнөөгийн засгийн  газрыг улс оронд дарангуйлагч  дэглэм  тогтоохыг чармайж  байна хэмээн  буруутгаж  байгаагаа илэрхийлсэн  байна. 

Тэрбээр Европын Холбоо болон, Америкийн улс орнуудын  байгууллагад  хандаж, Боливи улс  руу  ажиглагчдаа илгээж  дэмжлэг  үзүүлэхийг уриалсан байна. Мөн хоёр  жилийн  өмнө  сонгуулийн  дүнг будлиантуулсан  хэрэгт буруутгагдаж төрийн эрхнээс буусан  Боливийн экс  Ерөнхийлөгч  Эво Моралес олон хүний  аминд хүрч, улс орны  эдийн засаг,  ардчиллыг  сүйтгэсэн хэрэгт буруутай этгээдүүдийг шийтгэхийг шаарджээ.

АНУ-ын Төрийн  департамент Боливийн эрх баригчдад хандаж  хүний   эрх, эрх  зүйт  төрийн  тухай  АМерикийн конвенцийн заалтуудыг дагаж  мөрдөхийг уриалсан. Харин НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу  Гутерриш шүүх ажиллагаануудыг бүрэн  ил  тод  явуулах шаардлагатайг сануулсан байна. Экс Ерөнхийлөгч Жанин  Аньесийг  баривчилж  хүргэсэн Ла  Пас хот дахь прокурорын  газрын гадна  түүнийг эсэргүүцэгчид  болон жагсагчид жагсаал  цуглаан хийсээр байгаа юм. Аньесийн хамтаар сайд нарын  танхимын  хэд хэдэн гишүүн  асан,   төрийн болон  цэргйин  дээгүүр   алба хашиж  байсан  хүмүүсийг  ч баривчилж  хорьсон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боливийн экс ерөнхийлөгч Жанин Аньесийг баривчиллаа  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй