Одоогоос 10 жилийн өмнө Сирийн олон нийт эсэргүүцлийн жагсаалд нэгдэж ардчилал тогтоохыг шаардаж эхэлсэн. Гэвч тус улсад иргэний дайн дэгдээд зогсоогүй энэ мөргөлдөөнд Ойрхи Дорнод, ОХУ, Турк, барууны орнууд татагдан оролцоход хүрсэн байдаг.
Сирийн хямрал мөргөлдөөн эхэлснээс хойш яг 10 жилийн хугацаа өнгөрч дайны гал зогссон хэдий ч өнөөдөр тус улсад хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна. Өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш зэвсэгт мөргөлдөөн бараг бүрэн зогссон ч Сирийн хямрал үргэлжилсээр байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо ихэнх хэсэгт хяналтаа тогтоож чадсан ч иргэний дайнд ялалт байгуулсан хэмээн зарлах болоогүй байна. Ерөнхийлөгч Асад Сирийн нутаг дэвсгэрийн 3-ны 2-т нь хяналтаа тогтоосны дотор Дамаск, Алеппо, Хомс Тартус зэрэг 8 гол хот багтаж байгаа юм. Энэ газар нутагт дайны дараах Сирийн 17 сая хүн амын 12 сая нь амьдарч байгаа бөгөөд үүнээс гадна Сирийн 7 сая иргэн дэлхийн олон орнууд дүрвэн амьдарч байна. Харин Сирийн зүүн хойд нутаг АНУ-ын дэмжлэгтэй Курдын эвслийн хяналтад байдаг.
Тэд Сирийн байгалийн нөөц баялагийн 80 хувийг, нутаг дэвсгэрийнх нь 4 ний нэгийг нь, харин Сирийн баруун хойд нутгийг Турктэй холбоотой босогчдын бүлэглэлийнхэн хянаж байна. Идлиб хот Аль Кайд террорист бүлэглэлийнхэнтэй холбоотой Хайат Тхрир аш Шам жихадуудыг бүлэглэл бүхий босогчдын хүчний хяналтад байгаа юм. Ийнхүү Сирид олон жилийн туршид дайн үргэлжилж байгаа нь юуны түрүүнд олон улсын тоглогчид энэ мөргөлдөөнд татан оролцсонтой холбоотой гэж олон улсын ажиглагчид дүгнэж байгаагаа өнөөдөр дахин илэрхийлж байна.
| Сирид иргэний дайн эхэлснээс хойш 10 жил өнгөрч байна | ||
| Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.