ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Христийн Ардчилсан Холбоо нам ням гарагт 2 муж улсад болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээжээ. Рейнланд Пфальц мужид экзитполын дүнгээр Социал-демократ намынхан тэргүүлсэн байна.
Тодруулбал, социал-демократ намыг саналаа өгсөн сонгогчдын 34 хувь нь дэмжсэн аж. Харин эрх баригч Христийн ардчилсан холбоо нам 26 хувийн саналтай байна. Энэ нь тус мужид Христийн ардчилсан намынхан анх удаагаа орон нутгийн сонгуулиар хамгийн тааруу санал авсан үзүүлэлт болжээ. Рейнланд Пфальц мужийн парламентад Германы Альтернатив нам, Либерал Эрх чөлөөт ардчилсан нам, Чөлөөт сонгогчид намынхан суудалтай болоод байна.
Харин Зүүний намынхан 5 хувийн саадыг давж чадсангүй. Баден-Вюртемберг мужид ногоон намынхан 30 гаруй хувийн саналаар тэргүүлж явна. Христийн ардчилсан нам энд мөн л 23 хувийн саналаар 2 дугаарт бичигдэхээр боллоо. Тус бүс нутгийн парламентад Германы Альтернатив нам, Чөлөөт Ардчилсан намынхан суудалтай болоод байна. Орон нутгийн шинжээчид канцлер Меркелийн нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцож чадаагүйг нь Христийн ардчилсан холбоо намын цар тахлын эсрэг тэмцэл болон санхүүгийн олон шуугиан ар араасаа гарсанд иргэд сэтгэл хангалуун бус байгаагийн илэрхийлэл гэж тодорхойлж байна.
Германы орон нутгийн парламентын сонгууль хагас жилийн өмнө болдог нь бүх нийтийн сонгуулийн сорилд тооцогддог. Германы батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп Карренбауэр Христийн ардчилсан холбоо намын тэргүүний суудлаас огцрох хүсэлтээ гаргасан байна. Тэрээр намын шинэ дарга сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байна. Канцлер Ангела Меркель 2018 онд Крамп Карренбауэрийг намын удирдлага дахь өөрийн залгамжлагчаараа нэрлэж байсан бөгөөд түүний шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
| Канцлер Меркелийн нам орон нутгийн сонгуулиудад ялагджээ | ||
| Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.