Шууд Chart

Мьянмарын цэргийн эрхтэнүүд Янгоны нийт 6 дүүрэгт дайны байдал зарлажээ

2021-03-16 12:06:20

Мьянмарын төр засгийн эрхийг хяналтандаа авсан цэргийн эрхтэнүүд тус улсын 2 дахь том хот Янгоны 4 дүүрэгт нэмж дайны байдал зарлаж онцгой байдал тогтоосноо зарлалаа. Энэ тухай зарлигийг төрийн мэдлийн Эм Ар ТВ сувгаар  уншиж танилцуулсан байна.

Мьянмарын төрийн мэдлийн телесувгаар дамжуулснаар  Янгоны нийт 6 дүүрэгт цэргийнхэн  дайны  байдал зарлаж онц байдал тогтоогоод байна. Цэргийн эрхтэнүүд  өнгөрсөн  2 дугаар сарын 1-нд төр засгийн эрх мэдлийг гартаа  оруулсны  дараа улс орон даяар онц байдал зарласан. Гэхдээ  дайны  байдалд  шилжих  зарлигийг анх  гаргасан юм.

Цэргийнхэн засгийн газрыг түлхэн  унагаснаас хойш хамгийн олон хүн  амь насаа алдсан эсэргүүцлийн жагсаал тус улсад боллоо.  Улс төрийн хоригдлуудад туслах ассоциациас мэдээлснээр жагсаалын үеэр нийт  38  орчим хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж  бэртсэн байна.  Мөн  тус ассоциацийн мэдээгээр 10-аад  хүн баривчлагдаад байгаа аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын цэргийн эрхтэнүүд Янгоны нийт 6 дүүрэгт дайны байдал зарлажээ   
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй