Цөөнгүй улс оронд Британи-Шведийн АстраЗенека компанийн коронавирусний эсрэг вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглахаа зогсоосонтой холбоотойгоор тус вакцины чанар аюулгүй байдалд эргэлзэх, үл итгэсэн хандлага их гарах болсон. Тэр дундаа манай улсад энэ вакциныг ашиглаж байгаатай холбоотойгоор нийгмийн сүлжээнд янз бүрийн баталгаагүй мэдээлэл цацагдах байгаа.
Тэгвэл АстраЗенека компанийнхан энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргасныг эхлээд уншигчдадаа хүргэе.
Британи Шведийн АстраЗенека энэ мэдэгдэлдээ коронавирусний эсрэг вакцин нь аюулгүй гэдгийг шинжлэх ухааны баталгаа нотолгоон дээрээ суурилан баталж байгаагаа онцолсон байна. Тус компанийн эрдэмтэн мэргэжилтнүүд тус вакциныг хийлгэсэн Европын холбооны гишүүн орнууд болон Их Британийн гээд үндэс угсаа, нас хүйсийн хувьд нийт 17 сая хүний эрүүл мэндийн байдлыг нарийвчлан судалсан байна. үүний үр дүнд артерийн болон венийн судсанд бүлэгнэл, бөглөрөл үүсэх өндөр эрсдэл байхгүй гэдгийг баталсан байна.
Харин энэ сарын 8-ны байдлаар Европын орнуудад венийн судас бөглөрсөн 15 тохиолдол артерийн судсанд бүлэгнэл үүссэн 22 тохиолдол гарсныг мэдээлсэн байна. Гэхдээ энэ тоо коронавирусний эсрэг бусад вакциныг хийлгэсний дараа бүртгэгдсэн цус бүлэгнэсэн, судасны бөглөрөл үүссэн тохиолдлуудтай ойролцоо байгааг сануулсан юм.
АстраЗенека компанийнхан мөн Европын эмийн агентлагийн сайт дээр энэ 7 хоногт вакциныхаа аюулгүй байдлын тухай сар бүр гаргадаг тайлангаа ил тодоор нийтлэх болно гэдгээ амласан бөгөөд түүнчлэн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал эн тэргүүнд байх ёстой учир гаж нөлөө үүссэн гэх асуудлыг илүү сайн судалж байгаагаа мэдэгдсэн байна. Гол нь АстраЗенека вакцинаас болж цусанд бүлэгнэл үүссэн гэдгийг нотлох шинжлэх ухааны баримт нотолгоо байхгүй байгааг онцолжээ.
| АстраЗенека компани “Ковид-19”-ийн эсрэг вакцинаа аюулгүй хэмээн баталлаа | ||
| Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.