Унгар улс Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын үзүүлэлтээрээ Европын холбооны орнууд дундаа тэргүүлж байна. Тус улс Европын холбооны хүрээнд нийлүүлж байгаа коронавирусний вакцины нийлүүлэлтийг хүлээхгүйгээр Холбооноос бусад орнуудаас ялангуяа Орос, Хятадаас коронавирусний вакцин нэмж авах бодлого барьсан нь дарлаажуулалтын аян саадгүй ураглахад нь гол нөлөө үзүүлжээ.
Унгарын дархлаажуулалтын аяны явц Зүүн Европын орнуудад вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгч байгаа аж. Хэдийгээр хүн амаа богино хугацаанд вакцинжуулах бодлого амжилттай хэрэгжиж байгаа ч тус улсад коронавирусний мутацид орсон шинэ хувилбарын тархалт эрс нэмэгджээ. Баасан гарагийн байдлаар Унгарын насанд хүрсэн хүн амын 11,9 хувь нь коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Тус улсын эмч мэргэжилнүүд Унгарт цар тахал дахиад давалгааснаас үүдэж иргэдийн вакцин хүлээж авах итгэл үнэмшлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны эмийн агентлаг зөвшөөрөөгүй байхад Орос, Хятадаас олон сая вакцин худалдан авахаар Европын холбооны нийтлэг дүрмээс ангид бие даасан шийдвэр гаргасан. Тэрбээр Европын холбооны вакцинжуулалтын явцийг хэтэрхий удаан байна гэж шүүмжилсэн юм.
| Унгар улс дархлаажуулалтын үзүүлэлтээрээ Европын холбоондоо тэргүүлж байна | ||
| Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.