Шууд Chart

АНУ-ын хууль тогтоогчид Нью-Йорк мужийн захирагчийг огцрохыг шаардаж байна

2021-03-13 13:11:57

АНУ-ын 59 хууль тогтоогч Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомог албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Нэрээ нууцлахыг хүссэн нэг эмэгтэй мужийн захирагч Эндрю Куомог бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгасны дараа Конгрессын гишүүд ийм шаардлага тавьж эхэлжээ. 

Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт Нью-Йорк мужийн захирагчийг буруутгаж байгаа эмэгтэй өмнө нь түүний туслахаар ажиллаж байсан байна. Ийнхүү Эндрю Куомо захирагчийн нэр холбогдсон шуугиан сүүлийн өдрүүдэд ар араасаа гарах боллоо.

Хэд хэдэн эмэгтэй түүнийг бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан юм. Түүнчлэн Холбооны Засгийн газар болон Бруклины прокурорын газраас "Ковид-19" цар тахлаас болж тус мужийн ахмад настнуудыг асрах газарт өнгөрсөн оны хавар,  зун нас барсан хүний тоог нуун дарагдуулсан гэх хэрэгт сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Уг нь Эндрю Куомо захирагч коронавирусний халдварын эсрэг тэмцлийг муждаа хамгийн үр дүнтэйгээр зохион байгуулсан гэж өнгөрсөн онд АНУ даяар нэр гарч байсан юм. Гэвч Нью-Йорк мужийн захирагчид итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах санаачилга бүхий тогтоолыг Мужийн хууль тогтоох байгууллага дахь Бүгд найрамдах намын бүлгийнхэн гаргасан юм. Эндрю Куомо өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ гэм буруугүйгээ онцолсны дээр албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын хууль тогтоогчид Нью-Йорк мужийн захирагчийг огцрохыг шаардаж байна   
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй