Өнөөдөр "Астразенека"-гийн вакциныг олон орон дархлаажуулалтдаа ашиглаж байгаа. Итали, Эстони, Австри, Латви, Литва, Люксембург, Дани, Исланд, Норвеги, Тайланд гээд нийт 10 оронд "Астразенека"-гийн вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглахаа түр зогсоогоод байна.
Ер нь бол дэлхийн нийт 119 улс оронд Шведийн "Астразенека" компани, Оксфордын эрдэмтдийн хамтран хөгжүүлсэн 70 гаруй хувийн үр дүнтэй нь батлагдсан энэ вакцинаар хүн амаа дархлаажуулж байна. Харин Франц, Герман, Бельги, Швед зэрэг улс орнуудын тухайд "Астразенека" компанийн вакцин ашиглан хүн амаа дархлаажуулах үйл явцаа үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
Германд л гэхэд вакцин хийлгэснээс хойш цус нь бүлэглэсэн гэх хүндрэл үүссэн 11 хүний 4 нь нас барсан. Гэхдээ Германы эрдэмтэн мэргэжилтнүүд үүнийг вакцинжуулалттай шууд холбоотойг нотолж чадаагүйгээ мэдэгдэж байна. Дэлхийн хамгийн олон орны Эмийн хяналтын байгууллагаас хүн амаа шуурхай горимоор дархлаажуулахад ашиглах зөвшөөрөл олгосон вакцин нь "Астразенека" компанийнх юм. Тодорхой хэлбэл, нийт 50 гаруй орны Эмийн хяналтын байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл авсан вакцин юм.
Ер нь хувь хүний төдийгүй үндэстэн ястнуудын ч бие физиологийн онцлогоос шалтгаалж 100 хувийн үр дүнтэй вакцин гэж байдаггүй. Тиймээс коронавирусний халдвараас, халдвар авсны дараах хүндрэлээс маш өндөр хувьтай хамгаалж чадаж байгааг нь эмнэлзүйн туршилтаар ч тэр, олон сая хүнийг дархлаажуулсны дараах судалгаагаар ч батлагдсан энэ вакцины чанар, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй гэдгийг "Астразенека"-гийнхан төдийгүй олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд хэлж байна.
| Дэлхийн хамгийн олон орны Эмийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгосон вакцин "Астразенека" компанийнх | ||
| Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.