АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Үндэсний гвардийн дайчдыг ирэх тавдугаар сарын 23-ыг хүртэл Конгрессын ордны нутаг дэвсгэрт байрлуулж аюулгүй байдлыг нь хамгаалуулахаар шийдвэрлэсэн талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгдлээ.
АНУ-ын Холбооны аюулгүйн албанд багтдаг Капитолийн цагдаагийн газраас батлан хамгаалах яаманд хандаж үндэсний гвардийн дайчдын Конгрессын ордныг хамгаалах хугацааг 2 сараар сунгаж өгөх хүсэлтийг өмнө нь гаргажээ. Батлан хамгаалахын сайд Остин Капитолын цагдаагийнхны энэ хүсэлтийг хүлээн авч дээрх шийдвэрийг гаргаад байна.
Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр Конгрессын нутаг дэвсгэрт Үндэсний гвардийн нийт 2300 дайчин харуул хамгаалалтад гарах юм байна. Энэ нь одоо харуул хамгаалалтад гарч байгаа дайчдыг 50 хувь цөөрүүлж байгаа хэрэг аж. Пентагоны тэргүүн Капитолын цагдаагийнхны хүсэлтийг дэмжээгүй бол Үндэсний гвардийн дайчдын Конгрессын нутаг дэвсгэрт харуул хамгаалалтад гарах хугацаа энэ сарын 12-ны өдрөөр дуусгавар болох ёстой байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх үеэрээ үймээн дэгдээж Конгрессын ордон руу дайран орсны дараа аюулгүй байдлыг нь чангатгаж үндэсний гвардийн дайчдыг нэмэлт хүч болгон хамгаалалтад гаргахад байгаа билээ.
| АНУ: Үндэсний гвардийн дайчид Конгрессын ордныг тавдугаар сарын 23-ныг хүртэл хамгаална | ||
| Үзсэн: 1471 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.