
Мижид жанжин хэмээн Монголын ард түмэнд алдаршин үлдсэн түүхэн хүний гантиг чулуун хөшөө дурсгал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд сүндэрлэлээ.
Монгол Улсад жанжин цолтой зургаан хүн байдгийн нэг нь Морьт отрядын жанжин, Дундговь, Хэнтий аймгийн дарга, Дотоод яамны орлогч сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан Ч.Мижид юм.
Ч.Мижид жанжны зээ охин Н.Нинжбадгар, түүний нөхөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар энэхүү хөшөө дурсгалыг төрөлх нутагт нь ийнхүү бүтээн босгож байгаа бөгөөд тэд 2007 онд мөн Мижид жанжны гэр музейг байгуулж байжээ.
Хөшөө дурсгалын нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Содном, аймгийн Засаг дарга С.Сүхбаатар, сумын Засаг дарга Б.Лхагвамандал нар болон Эрдэнэдалай сумын ард иргэд оролцож, хөшөө дурсгалд хүндэтгэл илэрхийлсэн байна.
Дундговь аймаг байгуулагдахад удирдаж явсан анхны дарга учраас Мижид жанжныг алдаршуулах үйлсэд аймаг, сум орон нутаг дэмжин ажиллах нь зүйтэй гэж аймгийн Засаг дарга С.Сүхбаатар хэлж, Мижид жанжны гэр музейг засч тохижуулахад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал музейн үзмэрийг баяжуулж хөгжүүлэхэд анхаарахаа илэрхийлжээ.
Ч.Мижид жанжны хөшөө сүндэрлэлээ | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.