Шууд Chart

“Уул уурхайн клуб”-ынхан ээлжит уулзалт, хэлэлцүүлгээ хийлээ

2014-05-05 16:47:03

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын дэргэдэх “Уул уурхайн клуб”-ынхан ээлжит уулзалт, хэлэлцүүлгээ өөрийн байрандаа хийлээ. 

Энэ удаагийн “Ашигт малтмалын төрийн менежмент” сэдвийн хүрээнд болсон хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын төрийн ба хувийн хэвшлийн удирдлага, төлөөллүүд бөгөөд “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, мөн АХХ-ны дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан, Уул уурхайн клубын зохицуулагч, “Ашигт Малтмалын Газар”-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, УУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Монголын Геологи уул уурхайн Мэргэжлийн институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, МҮГХЭХТББ-ын тэргүүн Ж.Мэндсайхан, “Эрдэнэс МГЛ” ХХК дэд захирал Б.Ариунболд,  “Эрдэнэс Оюу толгой”-ын СХОАлбаны дарга Ц.Алтанхуяг, АМГ-ын НХэлтсийн дарга Б.Алтсүх, Ард капитал ХХК Ерөнхий захирал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗГ Б.Өлзийбаяр, СЗХорооны гишүүн Д.Ганбаяр, АМГ-ын УУХэлтсийн дарга С.Баттулга, Уул уурхайн зөвлөх Д.Галтбаатар нар оролцож, салбарын хүрээнд тулгамдаж байгаа бэрхшээл болон үүсээд байгаа бусад асуудлын талаар ярилцсан юм.
 
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Уул уурхайн салбарын хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүжилт гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
 
Үүнтэй холбоотой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд “Санхүүгийн Зохицуулах Хороо” /СЗХ/ ажлаа хийхгүй байна. СЗХ бол итгэлийн байгууллага байх учиртай.
 
СЗХ-ноос тухайн компанид олгосон үнэт цаас болон хувьцаатай холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн холбогдох бичиг баримтыг үндэслэн хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшдэг.
Тиймээс хөрөнгийн зах зээлийг босгох хамгийн эхний шаардлага бол уул уурхайн салбар юм” гэлээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Уул уурхайн клуб”-ынхан ээлжит уулзалт, хэлэлцүүлгээ хийлээ  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй