Шууд Chart

Дэлхийн хэмжээнд нийт 265 сая тун вакцин хийгээд байна

2021-03-04 14:31:19

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 108 улс орны хүн амд 265 сая тун вакцин хийгээд байна. Мөн сүүлийн мэдээгээр хоногт ойролцоогоор 6.14 сая тун вакцин хийгдэж байна. Зарим улс оронд вакцинжуулалтын аян дөнгөж эхэлж байгаа бол заримд нь дархлаажуулалтдаа нэмэлт вакцин ашиглаж эхэлж байна.

Малайз улсад л гэхэд өчигдрөөс Их Британийн "Астразенека", Хятадын "Синовак" компанийн вакциныг нэмэлтээр хүн амдаа хийж эхэллээ. Бусад улс орнуудын жишиг, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тус улсад эхний ээлжинд эмч эмнэлгийн ажилтнууд, эрсдэлт бүлгийнхнийгээ вакцинд хамруулах юм байна. Тус улсад 7 хоногийн өмнөөс "Пфайзер" компанийн хөгжүүлсэн вакцинаар дархлаажуулалтын энэ аянаа эхэлсэн юм.

Харин Молдав улсад хөрш Румыны тусламжаар илгээсэн "Астразенека" компанийн коронавирусний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэллээ. Румын улс Молдав нийт 21600 тун вакцин илгээснийг эхний ээлжинд эмч эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулахад ашиглах юм байна.

Молдавт коронавирусний эсрэг хэд хэдэн вакциныг шуурхай горимоор хүн амдаа ашиглах зөвшөөрөл олгогдсон. Гэвч вакцины олдоц хүртээмж муугаас болж тус улс дархлаажуулалтаа эхлүүлж чадаагүй Европын цөөн орны тоонд ороод байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд нийт 265 сая тун вакцин хийгээд байна   
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй