АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Том Вилсак тангаргаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. "Ковид-19"-ийн цар тахлын эсрэг хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор Америкийн шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргааны гишүүд цахимаар тангаргаа өргөцгөөж байна.
Өчигдөр Америкийн дэд Ерөнхийлөгч Камала Харрис энэ арга хэмжээнд цахимаар оролцож хөдөө аж ахуйн шинэ сайдын тангаргийг өргүүлсэн байна. АНУ-ын Конгрессын дээд танхимын гишүүдийн 92 нь Том Вилсакийг хөдөө аж ахуйн сайдаар томилохыг өнгөрсөн мягмар гаригийн санал хураалтаараа шийдвэрлэсэн юм.
Том Вилсак нь 1999-2007 оны хооронд Айова мужийн захирагчаар ажиллаж байсан. Тэрбээр Засгийн газрын гишүүний үүрэгт ажилдаа орсныхоо дараа юун түрүүнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх фермерүүдийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхээ амалсан байна. Харин Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргааныхан Хятадын эсрэг худалдааны дайнаас болж хохирол амссан фермерүүдийн алдагдлыг нөхөхөд хөдөө аж ахуйн яамны төсвийг зарцуулж байсныг орон нутгийн хэвлэлүүд сануулж байна.
Хөдөө аж ахуйн шинэ сайд Вилсакийн хувьд махны үйлдвэрлэлийн асуудалтай хамгийн түрүүнд нүүр тулахаар байна. өнгөрсөн оны хавар шинэ коронавирусний цар тахлаас болж хэд хэдэн томоохон махны үйлдвэрүүд хаалгаа барихад хүрсэн. үүнээс болж махны хомсдол үүсч, үнэ нь ч өсөх болсон юм. Мах бэлтгэлийн ганц 2 хон ахуйн нэг хаалгаа барихад л зах зээлд хомсдол үүсч байгааг тогтоосон учир үүний эсрэг тодорхой арга хэмжээнүүд авна гэдгээ тэрээр сенатын танхим дахь сонсголын үеэр мэдэгдсэн байна.
| АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд тангарагаа өргөлөө | ||
| Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.