Шууд Chart

Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж байна

2021-02-25 14:50:28

"Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтаа дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд амжилттай хийж буйд тооцогдож байгаа Израиль улс ирэх 4 дүгээр сарын 5-наас эхлэн цар тахалтай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалж эдийн засгаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна талаар Израилийн Ерөнхий сайд  Биньямин Нетаньяху мэдэгдлээ.

Харин Европт Франц улс  зарим бүс нутагтаа  хорио цээрийн дэглэмээ улам чангатгахаар болсон. Тус улсад хоногт халдвар авсан хүний тоо 30 мянга  гаруйгаар нэмэгдэж байгаа учир ийм арга хэмжээ авахаас  өөр аргагүйд хүрснийг эрх баригчид нь тайлбарлаж байна. Мөн Чехийн Ерөнхий сайд  хорио  цээрийн дэглэмийг чангатгах  ёстой  гэж  үзэж  байгаа аж.

Ийм хатуу арга хэмжээ авахгүй бол тус улсын эрүүл мэндийн систем түүхэнд байгаагүйгээр сүйрэлд орохоор  байгааг анхааруулсан байна. Гэвч  Чехийн бизнес эрхлэгчид эдийн засгийн сүйрэлд өртөөд байгаагаа сануулж эсэргүүцэж байна. Цар тахлаас болж Чехийн агаарын тээврийн компани бүх ажилчдаа  халахаас өөр  аргагүйд  хүрснээ зарласан. Эрх баригчид  санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзсан учир ийм арга хэмжээ авахад  хүрснээ ч мэдэгдсэн  байна.  Данид  эсрэгээрээ  хорио  цээрийн  дэглэмийг ирэх сарын  1-нээс сулруулахаар шийдвэрлээд байна.

Тодруулбал, халдварын нөхцөл байдлыг харьцангуй хяналтдаа оруулсан бүс нутагт танхимын сургалтыг эхлүүлж, томоохон худалдааны төвүүдээс бусад дэлгүүрүүдийг нээхээр болжээ. Мөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрч, спортын төвүүдийг ч нээхээр болжээ. Гэхдээ  хүн хоорондын зай барих, халдваргүйтэл  ариутгалыг сайтар хийх  гэх мэт тодорхой шаардлагуудыг дагаж биелүүлэхийг үүрэг болгож  байна.  

Швейцарт мөн ирэх 3 дугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн  зарим дэглэмийг сулруулж байна. Тодруулбал, номын сангууд, музейнүүд ирэх сараас эхлэн үүд хаалгаа нээж байна. Гэхдээ ийм дэглэмийг 3 долоо хоногийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дараа эрх баригчид халдварын нөхцөл байдал үнэлэлт хийж  шийдвэрээ  эргэн харах эсэхээ тодорхойлох юм. 

Испанийн эрх баригчид  жижиг  дунд  бизнес  эрхлэгчдэд  санхүүгийн дэмжлэг  үзүүлэх шинэ  багц хуулийн төслийг батлахаар төлөвлөж байна.  Юуны түрүүнд  коронавирусний цар тахлаас өмнө  өсөлттэй, өрсөлдөх чадвар өндөртэй байсан ч хорио цээрээс болж дампуурлын ирмэгт тулсан аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхлэгчид болон нийтийн хоолны салбарынханд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм. Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн мэдэгдсэнээр нийт 11 тэрбум еврог шаардлагатай хөрөнгө  оруулалт хийж, ажилчид хөлсөлж, төлбөрийн чадвараа  нэмэгдүүлж  үйл  ажиллагаагаа  сэргээхэд нь  зориулж   хуваарилахаар  төлөвлөж  байгаа юм  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж байна  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй