Шууд Chart

Израильд “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын үр дүнг танилцууллаа

2021-02-25 14:23:18

Израиль болон Америкийн эмч  мэргэжилтнүүд Пфайзер, Бионтех компаниудын хамтран хөгжүүлсэн коронавирусний эсрэг вакцины үр дүнг нийтэлсэн  байна. Израиль улсад өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос Пфайзер Бионтехийн вакциныг хүн амдаа хийж  эхэлсэн. Вакцинжуулалтын энэ аяны үр  дүнг өчигдөр  мэргэжилтнүүд танилцуулсан байна.

Энд танилцуулснаар Пфайзер компанийн вакцины 2 тунг хийлгэсний дараах үр дүн 94 хувьтай  байгаа бол нэг тунг хийлгэсний дараах үр  дүнд 57 хувьтай  гарсан  байна. Мөн "Ковид-19"-ийн  халдвар авсан ч вакцины 2 тунг  хийлгэсэн бол хүндрэх эрсдэлээс 92 хувь хамгаалж байгаа бол нэг  тунг хийлгэсний  дараа өвчлөл хүндрэл  эрсдэлээс 62 хувь хамгаалж чадаж байгааг баталсан байна. Вакцины туршилтын  хяналт  ажиглалтын  бүлэгт  дархлаажуулалтад  хамрагдсан  596  мянга гаруй хүнийг  багтаасан  байна. 

Эмч мэргэжилтнүүд вакцинжуулалтын  дараа  ноцтой  гаж нөлөө  илрээгүйг мэдээлж байна. Үүний зэрэгцээ анагаах ухааны Лансет сэтгүүлд Пфайзер  Бионтех компаниудын хөгжүүлсэн вакцины үр дүнгийн  талаар нийтлэгджээ. Энд тус компаниудын вакцин 85 хувийн үр дүн  үзүүлж байгааг  нийтэлсэн байлаа.

Энэ  нийтлэлийг Израилийн анагаах ухааны Шеба төвд  вакцинжуулалтад  хамрагдсан  эмнэлгийн 7 мянга гаруй ажилтнууд оролцсон судалгааны  дүнд үндэслэсэн байна. Шинжээчид вакцин хийлгэснээс хойш 15-28  хоногийн хооронд "Ковид-19"-ийн шинж тэмдэг 85 хувиар буурч байгааг тэмдэглэсэн  байна. Мөн коронавирусний шинж  тэмдэг илрэхгүй халдвар авсан  хүний  тоо 75  хувиар  буурсныг мэдээлж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израильд “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын үр дүнг танилцууллаа  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй