Шууд Chart

Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэнэ

2021-02-24 11:24:31

Япон улсын засгийн газар нийслэл хот болон түүний эргэн тойрны мужуудад тогтоосон онц байдлын дэглэмийг цуцлах эсэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэх гэж байна.

Токио хотод даваа гарагт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 200-гаас буурсан нь сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт болжээ. Тус улсын нийслэл болон бусад мужуудад тогтоосон онц байдлын дэглэм ирэх сарын 7-ны өдөр дуусна.

Үүнээс өмнө эрүүл мэндийн тогтолцоо нь хэр нөөц хүчин чадалтай байгаа эсэхийг тооцож үзсэний үндсэн дээр онц байдлын дэглэмийг цуцлах эсэх асуудлыг нухацтай авч хэлэлцэх юм байна.

Осака, Киото зэрэг мужуудын захирагч нар онц байдлын дэглэмийг дуусах хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтээ засгийн газартаа гаргахаар төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэнэ   
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй