Шууд Chart

БНХАУ Энэтхэгийн худалдааны гол түншийн байр сууриа эргүүлж авчээ

2021-02-24 11:10:00

БНХАУ Энэтхэг улстай хилийн зөрчил маргаанаас үүдэж, харилцаа нь хурцадмал байдалд байсан ч гэсэн Энэтхэгийн худалдааны гол түншийн байр сууриа эргүүлж авчээ. Азид эдийн засаг, стратегийн гол өрсөлдөгч орнууд болох Хятад, Энэтхэгийн худалдааны эргэлт өнгөрсөн онд 77,7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ нь өмнөх 2019 оны 85,5 тэрбум долларын худалдааны эргэлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт хэдий ч ерөнхий дүнгээрээ Хятад нь Энэтхэгийн худалдааны гол хувийг дангаараа бүрдүүлжээ. Өнгөрсөн 2020 онд хоёр орны хилийн зөрчил 20 гаруй хүний амь насанд хүртлээ хурцдаж, Энэтхэг олон сая хүн хэрэглэдэг Хятадын ТикТок гэх мэт технологийн 220 гаруй программыг хориглосон.

Гэвч Америкийг гүйцэж Энэтхэгийн худалдааны хамгийн том түнш болох гэсэн Хятадын чармайлтад саад болж чадаагүй байна. 2020 онд "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар худалдааны урсгал буурсан боловч эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эрэлт өндөр хэвээр байгаа.

Хэдийгээр Энэтхэг нь Бээжингээс худалдааны хамаарлаа бууруулах чармайлт гаргасаар байгаа ч тус улс Хятадын хүнд машин механизм, харилцаа холбооны тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байсаар байна. Жишээ нь 2020 онд  Энэтхэгийн Хятадаас авсан импорт худалдааны нь хоёр дахь, гурав дахь түншүүд болох Америк, Арабын нэгдсэн Эмиратаас авсан дүнгээс илүү өндөр буюу 58,7 тэрбум долларт хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Энэтхэгийн худалдааны гол түншийн байр сууриа эргүүлж авчээ  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй