АНУ-ын Хууль зүйн яам Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Тус яамнаас одоогоор эх нутагтаа буй гэж үзэж байгаа Умард Солонгосын хакеруудын зургийг олон нийтэд дэлгэсэн байна.
Дээрх этгээдүүд нь 2015 оноос Филиппин, Вьетнам, Мальт тэргүүтэй хэд хэдэн орны банк, санхүүгийн систем уруу цахимаар халдсан гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын талаас мэдээлснээр Умардын хакерууд 1.3 тэрбум гаруй ам.долларыг хулгайлсан эсвэл хулгайлахыг завджээ. Мөн тэднийг 2016 онд Бангладеш улсын банканд цахимаар халдаж, 81 сая гаруй ам.долларыг хулгайлсан гэж мэдээлжээ.

| АНУ Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгалаа | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.