Тэрбээр өчигдөр Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзан, Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч, Японы Засгийн газрын гишүүний албаа хүлээлгэн өгсөн байна. С.Хашимото нь Олимпын сайдын албыг хаших үедээ “Токио-2020” олимп, паралимпын наадам, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендерийн тэгш байдлыг хариуцан ажиллаж байсан юм.
Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Олимпын тамирчин С.Хашимото “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Олимпын наадамд Япон улсын багийг удирдан оролцож, өөрөө ч тамирчин үедээ олимпын медаль хүртэж байсан хүн энэ албан тушаалыг хаших болсон нь маш зөв, хамгийн сайн сонголт боллоо” гэжээ. Мөн ОУОХ нь “Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахын тулд Япон улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Японы олимпын хороо, ЗБХ-той урьдын адил тууштай хамтарч ажиллана гэдгээ” дурдсан байна.
Түүнчлэн ОУОХ-ны “Токио-2020” олимпын наадмыг зохицуулах комиссын дарга Жон Коутс “Бид Сейко Хашимотог Олимпын сайдаар томилогдсоноос хойш нягт хамтран ажиллаж ирсэн. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжихийг тэсэн ядан хүлээж байна. Түүний улс төрийн ажлын туршлага Зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд их хэрэг болно” гэжээ.
Сонирхуулахад, Сейко Хашимото нийт 7 удаа өвөл, зуны олимпын наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн ханан тойргийн уралдааны (Cycling track) төрлөөр өрсөлдсөн тамирчин бөгөөд Албервилль-1992 өвлийн олимпд тэшүүрийн 1500 метрийн зайд хүрэл медалийн эзэн болж, “Саппоро-1986, 1990” оны Азийн өвлийн наадмаас нийт 6 алтан медаль хүртэж байжээ. Мөн эмэгтэйчүүдийн дугуйн ханан тойргийн төрөлд Азийн наадамд III байр эзэлсэн юм.
| "Токио-2020" олимпын хороог эмэгтэй удирдагч тэргүүлнэ | ||
| Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.