Шууд Chart

АНУ ДЭМБ-д 200 гаруй сая ам.долларыг өгнө

2021-02-19 12:48:44

АНУ ДЭМБ-д энэ сарын эцэс гэхэд 200 гаруй сая ам.долларыг өгөхөөр төлөвлөж байгаа талаар тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен хэлсэн байна. Доналд Трампын засаглалын үед АНУ ДЭМБ-ын гишүүнчлэлээс татгалзаж байсан бол Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгч болсон даруйдаа ДЭМБ эргэж нэгдэхээ амласан юм.

Ийнхүү ДЭМБ-ын гишүүнчлэлээр  хүлээсэн үүргийнхээ хүрээнд АНУ тус байгууллагууд олгож ирсэн санхүүжилтээ үргэлжлүүлэхээр боллоо. Энтони Блинкен НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сайд нарын түвшний цахим уулзалтын үеэр хэлсэн үгэндээ  АНУ дэлхийн дахины эрүүл мэндийн төлөөх үйлсэд манлайлагчийн байр сууриа сэргээнэ гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр ДЭМБ болон НҮБ нь цар тахлын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэж байгааг сайшаан магтжээ. Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ ДЭМБ-ыг хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулдаг гэж шүүмжилж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ДЭМБ-д 200 гаруй сая ам.долларыг өгнө   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй