Баруун Африкийн Того улсын Гадаад Хэргийн сайд Роберт Дуссей ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Москва хотод уулзалт хийлээ.
Энэ уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Того улс ОХУ-д үйлдвэрлэгдсэн коронавирусний эсрэг Спутник V вакциныг бүртгэлжүүлэх үйл явцыг эхлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Тэрээр Того улс Оросын вакциныг аль болохоор хурдан хугацаанд худалдан авч, коронаирусний эсрэг эмчилгээнд ашиглахыг зорьж байгааг илэрхийлжээ.
Дашрамд дуулгахад, Унгар улс "Спутник V"-ыг бүртгэлжүүлсэн Европын анхны орон болоод байгаа бол Хорват улс Оросын вакциныг сонирхиж байгаагаа илэрхийлжээ.
| Африкийн Того улс Оросын “Спутник V” вакциныг худалдан авна | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.