Шууд Chart

БЕЛЬГИ: Коронавирусний эсрэг вакциныг онлайнаар худалдан авахгүй байхыг уриалжээ

2021-02-18 11:57:58

Бельгийн Эрүүл Мэндийн яамны албаныхан ард иргэддээ хандан коронавиурсний эсрэг вакциныг онлайнаар эсвэл үл таних этгээд болон жирийн дэлгүүрээс худалдан авахаас татгалзахыг уриаллаа. Тус улсад коронавирусний эсрэг хуурамч вакцин худалдаалагдах тохиолдол бүртгэгдэж байгааг албаныхан анхааруулсан байна.

Бельги улс Европын Холбооны бүртгэлжүүлсэн гурван төрлийн вакциныг коронавирусний эсрэг эмчилгээнд ашиглаж байгаа аж .Нийт 11 сая гаруй хүнтэй Бельги улсад 370 мянга гаруй хүн коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БЕЛЬГИ: Коронавирусний эсрэг вакциныг онлайнаар худалдан авахгүй байхыг уриалжээ   
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй