Шууд Chart

Дэлхийн хэмжээнд "Ковид-19"-ийн халдвар авсан хүний тоо 110 саяд хүрлээ

2021-02-17 13:38:19

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 110 саяд хүрээд байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 2 сая 428 мянгад хүрсэн байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 84 сая 800 гаруй мянгад хүрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 341 мянгаар, нас баралт 9 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 8-15-ны хооронд халдвар авсан хүний тоо өмнөх 7 хоногоос 16 хувиар, нас баралт 10 хувиар буурчээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 7 хоног бүр гаргадаг халдварын нөхцөл байдлын талаарх тайлан мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Энэ хооронд коронавирусний вакциныг дэлхийн улс орнуудад тэгш шударгаар хуваарилах зорилготой олон улсын "Ковакс" механизм энэ сарын сүүлчээр вакцинуудаа нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, вакцин дархлаажуулалтын олон улсын эвсэл "ГЭВИ", цар тахлын бэлэн байдлыг хангах салбарын инновицийн эвсэл "СЭПИ", Юнисефээс хамтран гаргасан хэвлэлийн мэдээнд энэ тухай тэмдэглэсэн байна.

Энд мөн коронавирусний эсрэг вакцины эхний шатны үндсэн нийлүүлэлт ирэх гуравдугаар сараас эхлэхийг тэмдэглэсэн байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, "ГЭВИ" болон "СЭПИ" нь "Ковакс" механизмын хүрээнд коронавирусний вакциныг тэгш хуваарилахад удирдах үүрэгтэй оролцож байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 15-ны өдөр Астразенека Оксфордын их сургуулийн хамтран хөгжүүлсэн вакцины 2 хувилбарыг шуурхай зориулалтаар хүн амд ашиглах эм бэлдмэлийн жагсаалтад оруулсныг НҮБ-ын Хүүхдийн сангийнхан талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ нь Астразенека СК Биосайнс болон Энэтхэгийн хүрээлэнд үйлдвэрлэж буй вакцины 2 хувилбарыг "Ковакс" механизмын хүрээнд улс орнуудад хуваарилах боломж бүрдэж байна гэсэн үг болохыг тэмдэглэж байна.

Хэвлэлийнхэнд тараасан энэ мэдээллээс мөн "Ковакс" хөтөлбөрт нэгдсэн бүх улс орнуудад энэ сарын 22-нд эхний ээлжийн вакцинуудыг илгээх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд "Ковид-19"-ийн халдвар авсан хүний тоо 110 саяд хүрлээ   
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй