Одоо төдийгүй ирээдүйд хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал юм. Тэгвэл НҮБ-ын зүгээс хүүхэд, залуучуудын анхаарлыг дэлхийн дулааралд хандуулах, тэднийг энэ гамшигт үзэгдлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох үүднээс утасны видео тоглоомыг бүтээсэн байна.
Энэхүү тоглоом нь озоны давхаргыг хэрхэн хамгаалах шаардлагатай, озоны давхарга дэлхий дээрх бүх амьд организмын амьдралд ямар чухал гэдгийг сурталчлах юм. Тус тоглоомын гол үйл явдал 2084 онд буюу озоны давхарга бүхэлдээ сүйрсэн үед өрнөдөг байна.
Тоглогчид озоны давхаргыг нөхөх, хамгаалахаар баг болон тоглох ёстой. Ташрамд дуулгахад, "Майкрософт" компанийг үндэслэгч Билл Гэйтс саяхан ярилцлага өгөх үеэрээ коронавирусний цар тахал бол дэлхийн дулаарлын дэргэд шийдвэрлэхэд хялбархан асуудал гэж онцолж байлаа.
| НҮБ озоны давхаргыг хамгаалахыг сурталчлах зорилго бүхий утасны тоглоомыг бүтээжээ | ||
| Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.