Шууд Chart

"SpaceX" компанийн пуужин 60 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэжээ

2021-02-17 12:59:03

АНУ-ын "SpaceX" компанийн "Фалкон 9" пуужин өнөө өглөө Флорида мужаас хөөрсөн байна. Энэхүү пуужин 60 хиймэл дагуулыг зөөвөрлөж, дэлхийн тойрог замд оруулсан байна. Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 4-нд "SpaceX" мөн л 60 ширхэг хиймэл дагуулыг ганцхан пуужингаар задгай сансар руу зөөвөрлөн хүргэх даалгавар амжилттай болсон талаар мэдээлж байсан юм.

Хөрөнгөөрөө дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлж байгаа Элон Маскийн үүсгэн байгуулсан "SpaceX" компани нь интернэтэд зориулагдсан хиймэл дагуулын системийг шинээр бий болгохоор ажиллаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"SpaceX" компанийн пуужин 60 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэжээ   
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй