Канад, АНУ тэргүүтэй 56 орны эсвэл гадаадын орны иргэдийг улс төрийн хэргээр баривчлан хорихыг буруутгах, эсэргүүцэх тунхагийг баталсан байна. Барууны орнуудын энэхүү шийдвэр Хятадын эсрэг чиглэгдсэн байж болох талаар олон улсын зарим хэвлэлд мэдээлсэн байна. Канад улс Хятадын "Хуавэй" компанийн гүйцэтгэх захирлыг баривчилсны дараахан Бээжин Канадын хоёр иргэнийг баривчлан хориод байгаа юм.
Канад, АНУ-ын санаачилсан аливаа хоёр улсын төр, засгийн хоорондох маргаан, хэрэгт иргэнийг холбогдуулж, баривчлахын эсрэг тунхаг даваа гарагт эцэслэн батлагдсан байна.
Энэхүү тунхаг нь гадаадын улс оронд амьдарч байгаа бүхий л улсын иргэний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал баримт бичиг гэдгийг Канадын Гадаад хэргийн сайд Марк Гарно онцолсон байна. Мөн тэрбээр улс төрийн хэргээр гадны орны иргэнийг саатуулах нь аль ч орны иргэдэд аюул, эрсдэлийг учруулаад зогсохгүй хуулийн засаглалыг сэвтээж буй явдал гэдгийг хэлсэн байна.
Харин зарим шинжээч Канад, БНХАУ-ын хооронд сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал энэхүү тунхаг батлагдах гол шалтгаан болсон гэж үзэж байна. Тодруулбал, АНУ-ын хүсэлтээр Канад улс Хятадын "Хуавэй" компанийн гүйцэтгэх захирал Мэн Ваньжоуг саатуулсан. АНУ түүнийг залилантай холбоотой хэрэгт буруутгаж байгаа. Энэ үйл явдлаас хойш төд удалгүй Канадын хоёр иргэн Хятад улсад саатуулагдаж хоригдоод байна. Бээжингийн тал Канадын дипломат асан Майкл Ковриг болон бизнесмэн Майкл Спэвор нарыг тагнуулын хэрэгт буруутгаж, 2018 оноос хойш хорьж байгаа юм.
| Нийт 56 орон гадаадын иргэнийг улс төрийн хэргээр баривчлахыг буруутгах тунхаг баталлаа | ||
| Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.