Шууд Chart

Япон улсад 4 дүгээр сараас ахмадуудыг вакцинжуулалтад хамруулна

2021-02-17 11:53:44

Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 орчим улсад коронавиурсний эсрэг вакцинжуулалт эхлээд байгаа бол коронавирусний эсрэг вакцин хүлээн аваагүй 130 улс байгаа талаар ДЭМБ мэдээлж байна. Азийн орнуудаас Япон улс лхагва гарагаас коронавирусний эсрэг вакцинжуулалтын аянаа эхлүүлэх юм. Маргаашаас эхлэн Японы эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг вакцинжуулалтад хамруулах бол харин 4 дүгээр сараас ахмадуудыг тарилгад хамруулахаар төлөвлөж байна.

Япон улс АНУ-ын эм үйлдвэрлэлийн Пайзер компанийн вакциныг бүртгэлжүүлээд байгаа юм. Тус улсын эрүүл мэндийн яам ахмадуудыг энэхүү вакцины тарилгад хамруулах ажил 4 дүгээр сард эхлэх магадлалтай байгааг талаар мэдээлжээ. Япон улс нь ахмад настнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм.  Үүнээс гадна Японы эрүүл мэндийн яам вакцины сөрөг, гаж нөлөөний талаарх судалгааг давхар явуулна гэдгээ онцолсон байна.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд явагдах энэхүү судалгаа 4 дүгээр сараас эхэлж, эхний удаад 1 сая хүнээс  мэдээлэл цуглуулах юм. Судалгаанд оролцогчдоос вакцины тариулсны дараа ямар нэгэн сөрөг нөлөө  ажиглагдсан эсэх талаар асууж лавлана.  Нийтдээ 3 сая хүнийг судалгаанд хамруулахыг зорьж байгаа талаараа Японы эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Дашрамд дуулгахад, Японы нийслэл Токиод хотод өнөөдөр 350 коронаирусний халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тус хотод сүүлийн үед халдварын тохиолдлын тоо буурч байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш Токиод коронавирусний халдвар авсан хүний нийт тоо 107 мянгад хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсад 4 дүгээр сараас ахмадуудыг вакцинжуулалтад хамруулна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй