Шууд Chart

“НАСА”-гийн тэнүүлч пүрэв гарагт Ангараг дээр газардана

2021-02-16 11:50:46

Америкийн Сансар судлалын НАСА агентлагийн “Персеверэнс” тэнүүлч  ирэх пүрэв гарагт ангараг дээр газардахаар төлөвлөж байна. Зургаан дугуй бүхий суудлын автомашинтай адил  хэмжээтэй судалгааны төхөөрөмж нь Ангарагийн чулууллагуудад өрөмдлөг хийж, биологийн ул мөр олж илрүүлэхийг зорих юм.

Энэхүү судалгааны аппаратын цуглуулсан чулууллагын дээжийг дэлхийд авчирж, задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Эрдэмтэн судлаачид олон тэрбум жилийн өмнө Ангараг дээр гол, мөрөн, далайн байсан гэж таамагладаг юм.

Мөн зарим төрлийн бичил оргоназим амьдарч байсан байх магадлалтай гэж үздэг аж. Бүх зүйлс төлөвлөгөө ёсоор явбал 2031 он гэхэд Ангарагийн хөрс, чулуулагын дээжийг дэлхийд авчирна. Дэлхийгээс хөөрсөнөөс хойш 483 сая километр аялаад байгаа “Персеверэнс”-ийн ангараг дээр буух үйл явцыг НАСА шууд дамжуулна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“НАСА”-гийн тэнүүлч пүрэв гарагт Ангараг дээр газардана   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй