Шууд Chart

Гвиней эболагийн халдвар тархаж байгааг албан ёсоор зарлалаа

2021-02-16 11:38:41

Баруун Африкийн Гвиней улс Эболагийн халдвар шинээр тархаж эхлээд байгааг албан ёсоор зарласан байна.  Тус улсад 7 хүн Эбола вирусээр өвчилснөөс 3 нь нас барлаа.

Гвиней улсын зүүн өмнөд зүгт орших Гуеке гэх хотод Эболагийн халдвар шинээр голомтлон  тархаад байна. Энэ хотод болсон нэгэн оршуулгын ёслолд оролцсон 7 хүн бие нь гэнэт муудаж, тусгаарлалтад  оруулсан талаар тус улсын Эрүүл Мэндийн Яам ням гарагт мэдээлжээ.

Тус улсын эрүүл мэндийн яам үүсээд байгаа нөхцөл байдал, олон улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн даг, журмыг харгалзан үзэж  Эболагийн халдвар дэгдээд байгааг  зарлаж байна гэдгийг онцолсон байна.  2013-аас 2016 оны хооронд Эбола Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж, тахлын хэмжээнд хүрч, 11300 гаруй хүн нас барсан юм. 

Гвиней улсад Эболагийн халдвар дэгдсэн талаар мэдээлэл цацагдсаны дараа хил залгаа орших Либери улсын ерөнхийлөгч сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг  эрүүл мэндийн албаныханд анхааруулжээ. Эболагийн эсрэг үр дүнтэй  вакцин  гарснаар энэ вирусний 2013 онд эхэлсэн тархалтын зогсоох боломж бүрдсэн юм. Гэвч Африкийн орнуудад Эболагийн халдвар  үе үеийнхээ дахин бүртгэгдсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гвиней эболагийн халдвар тархаж байгааг албан ёсоор зарлалаа   
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй