Шууд Chart

Оросын хотуудад Навальныйг дэмжигчид тайван жагсаал хийлээ

2021-02-15 13:54:14

ОХУ-ын хотуудад сөрөг хүчний удирдагч гэгддэг Алексей Навальный болон улс төрийн бусад хоригдлуудыг дэмжсэн тайван жагсаал цуглаан болжээ. Жагсагчид хайр айдсаас хүчтэй  уриан  дор  нэгдэж эсэргүүцлээ илэрхийлж  байлаа.

Олон нийт Алексей Навальныйгийн штабынхны уриалгаар түүнийг суллахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ олон нийт энэ  удаад төв талбайнуудад цуглацгаасангүй. Харин Гэгээн Валентины өдрөөр гэрийнхээ гадна лаа,  гар утасныхаа  гэрлийг асаацгаан 15  минутын туршид эсэргүүцлээ илэрхийлцгээлээ. Навальныйгийн штабын  дарга Леонид Волков  Оросын хотуудад сөрөг хүчнийг дэмжигчид  их бий  гэдгийг харуулж  батлахын тулд энэхүү арга хэмжээг санаачилж зохион байгуулснаа мэдэгдсэв. Хайр айдсаас хүчтэй  флэшмобоос  өмнө Москва,  Санктпетербург зэрэг хотод эв нэгдэл, хайрын гинж нэртэй  жагсаал  мөн  болсон юм.

Энэхүү  эсэргүүцлийн арга хэмжээнд  эмэгтэйчүүд  нэгдэж  Алексей  Навальныйг дэмжиж байгаагаа  илэрхийлсэн аж. Москва хотын Арбатын гудамжинд  л гэхэд 15 хэмийн хүйтэн байсан ч 200 гаруй эмэгтэй  цуглаж цагаан өнгийн тууз барин хэзээ ч үл тасрах гинж болон цуваагаар зогсоцгоожээ. Эсэргүүцлийн  ийм арга хэмжээг  мөн Петербургт ч зохион байгуулжээ.  Эмэгтэйчүүд  нэгдсэн  эсэргүүцлийн энэ арга хэмжээнд хууль сахиулагчид саад  учруулж, хөөж тараахыг завдаагүй  байна. Москвад  болсон эсэргүүцлийн энэ  хөдөлгөөнд  оролцогчдод  улаан өнгийн хувцсаар ижилсэх  санал тавьж байсан байна. Харин   орой  нь  болсон гэрэлт  жагсаалын үеэр  хууль сахиулагчид  зөрчил гаргасан 19 хүнийг саатуулж хорьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын хотуудад Навальныйг дэмжигчид тайван жагсаал хийлээ  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй