Францын эрүүл мэндийн газар коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хийх зөвлөмж гаргажээ. Халдвар аваад эдгэрсэн хүмүүс тодорхой хэмжээний дархлаатай болдог учраас эдгэрснээс нь хойш 3-аас 6н сарын дараа нэг тун вакцин хийхэд хангалттай гэж Францын эмч мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Францын эрдэмтэд тус тусдаа хэрэгжүүлсэн судалгааны дөрвөн өөр дүгнэлтийг нэгтгээд ийм зөвлөж гаргасан байна. Одоогоор дэлхий даяар халдвар аваагүй эрүүл хүнд коронавирусний вакциныг хэдэн 7 хоногийн зайтай хийж байна. Харин Францын энэ зөвлөмж халдвар аваад эдгэрсэн хүнийг хэрхэн вакцинжуулах тухай олон улсын анхны зөвлөмжид тооцогдож байна. Франц нь өнгөрсөн оны сүүлээр хүн амаа коронавирусний эсрэг вакцинжуулж эхэлсэн ч явц нь удаан байгаа. Тус улс өнөөдрийн байдлаар 2.8 сая хүнийг дархлаажуулсан нь хүм амтай нь харьцуулахад Израиль, Арабын нэгдсэн Эмират, Британи, Америкаас хоцорсон үзүүлэлт юм.
Мөн Францын ерөнхийлөгч Макрон коронавирус мутацид орж, шинэ хувилбарууд илэрч байгаа нь цар тахал эгзэгтэй үедээ ирснийг илтгэж байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ зөвхөн нэг коронавирусний эсрэг тэмцэх биш олон хувилбартай тэмцэх, ялангуяа вакцины хөгжүүлэлт, түгээлт, дархлаажуулалтад олон хувилбар шаардагдах нь гэдгийг Францын ерөнхийлөгч онцолсон байна.
| Франц халдвар аваад эдгэрсэн хүнд нэг тун вакцин хийхийг зөвлөж байна | ||
| Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.