АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа Кубын Гуантанамо Бэй дэх цэргийн баазад байрлах хорих газрыг хаахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Гуантанамогийн хорих газрыг 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д болсон халдлагын дараа Бушийн засаг захиргаа байгуулж, терроризмын хэрэгт сэжиглэгдсэн гадны иргэдийг хорьдог болсон юм байна.
Одоогоор тус хорих газарт гадны 40 гаруй иргэн хоригдож байгаа юм байна. Тус хорих газар сэжигтнийг байцаахдаа зүй зохисгүй арга хэрэглэдэг, сэжигтнийг тамлан зовоодог гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилж ирсэн. Мөн Америкийн зарим улс төрчид уг хорих газар АНУ-ын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөрчдөг гэж үзэж хаахыг шаардаж ирсний зэрэгцээ Америкийн татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг газар болсон хаа гэж зарим иргэд улс төрчид нь шаардсаар иржээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд төрийн эрх мэдлийг авсныхаа дараа Гуантанамогийн шоронг хаахаар чармайсан ч бүтээгүй. Харин түүний дараагийн ерөнхийлөгч Дональд Трамп тус хорих газрыг нээлттэй байлгасан.
Харин Одоо Байдены засаг захиргаа тус хорих газрыг хаахаар батлан хамгаалах яам болон бусад яамдтай хамтран судалж байгааг цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Тус улсын батлан хамгаалахын одоогийн сайд ч тус хорих газрын үйл ажиллагааг зогсоож, хаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Гэвч конгресс дахь эсэргүүцэл ялангуяа Бүгд найрамдах намын хууль тогтоогчид хаахын эсрэг байгаа учраас Гуантанамо Бэй хорих газрыг хаах Байдены бодлого хэрэгжих эсэх нь одоогоор тодорхой байна гэж шинжээчид үзжээ.
| АНУ-ын ерөнхийлөгч Гуантанамогийн хорих газрыг хаахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.