Шууд Chart

Марио Драги Италийн ерөнхий сайд болж байна

2021-02-14 09:42:50

Европын төв банкны ерөнхийлөгч асан Марио Драги Италийн ерөнхий сайдын албан үүргийг хүлээн авч, өнөөдөр тангаргаа өргөх гэж байна. Тэрээр Италийн ерөнхийлөгчид бараалхсаныхаа дараа засгийн газрын бүтцээ танилцуулсан байна. Өмнөх ерөнхий сайд Жусеппе Конте эвслийн засгийн газар нь Европын холбооны сэргээн босголтын сангийн хөрөнгийг зарцуулахтай холбоотой маргааны улмаас задарсны дараа өнгөрсөн сард албан тушаалаасаа огцорсон. Үүний дараа Марио Драги Италийн улс төрийн гол намуудын дэмжлэгийг авчээ.

Италийн ерөнхийлөгч Драгийг шинэ засгийн газраа маш богино хугацаанд эмхлэн байгуулахыг хүссэн байна. Өдгөө 73 настай Марио Драги нь Италийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, 2011 оноос хойш Европын төв банкийг найман жил тасралтгүй удирдсан, банк санхүүгийн салбарт арвин туршлагатай. Италийн эдийн засаг цар тахлын нөлөөгөөр огцом буурч байгаа учраас шинэ засгийн газар улс орныхоо эдийн засгийг сэргээх том сорилттой тулгарч байна. Түүний нэн тэргүүний зорилтуудын нэг нь цар тахлаас эдийн засгаа сэргээхэд Европын холбооны сэргээн босголтын сангийн 200 тэрбум еврог хэрхэн зүй зохистой зарцуулах вэ гэдэгт чиглэх юм байна.

Италид цар тахлын давлагаа өргөн хүрээг хамарснаас үүдэж 90 гаруй мянган хүн коронавирусний халдвараар нас барж, энэ үзүүлэлтээр дэлхийд зургаадугаарт бичигдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Марио Драги Италийн ерөнхий сайд болж байна   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй