БНХАУ-ын судалгааны Тяньвэнь-1 автомат станц дэлхийгээс хөөрөөд долоон сар орчмын дараа Ангараг гарагийн тойрог замд амжилттай орлоо гэж Хятадын сансрын агентлагаас мэдээлсэн байна. Судалгааны станц нь Ангарагийн тойрог замд орсноор Хятадын Ангараг гараг судлах одоогийн хөтөлбөрт маш чухал үр дүн авч ирлээ гэж тус улсын эрдэмтэд дүгнэсэн байна. Хятад улс одоогоор Ангараг гарагийн тойрог замд станцаа оруулах, гараг дээр буух, судалгаа хийх цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Тяньвэнь-1 станц Ангарагийн тойрог замд төлөвлөж байсны дагуу орлоо. Бид одоо Ангараг гараг дээр амжилттай буухыг нь тэсэн ядан хүлээж байна гэж Улаан нүдэн гарагийг судлах хөтөлбөрийн эрдэмтэн хэвлэлд мэдэгджээ.Тойрог замд орсныхоо дараа камер болон судалгааны бусад төхөөрөмжийн тусламжтайгаар Ангараг гарагийн судалгааг хийж эхлэх юм байна. Тяньвэнь-1 станцыг тээсэн Лонг Марч-5 пуужин Хайнан арлын Вэньчан сансрын буудлаас 2020 оны 7-р сарын 23-нд хөөрсөн юм. Уг станц сансарт 202 хоног аялж, дөрвөн удаа маньевр хийсэн Тяньвэнь-1 дэлхийгээс 192 сая км-ийн зайд орших Ангараг гарагт хүрэхдээ 475 сая км зам туулжээ.
Одоо Тяньвэнь-1 Ангараг гараг дээр буух боломжит газраа судлаад, ирэх 5,6-р сарын аль нэгэнд газардах юм байна. Ангараг дээр буусан станцаас илгээсэн судалгааны мэдээллийг Хятадын Тьяньжин хотод байрлах 70 метрийн диаметр антентай, тохируулга бүхий радио телескопоор хүлээн авах юм байна. хятадын сансрын агентлагаас мэдээлэл гарсны дараа Европын сансрын агентлаг Тяньвэнь-1 Ангарагийн тойрог замд амжилттай орсонд Хятадын талд баяр хүргэсэн байна.
| БНХАУ-ын Тяньвэнь-1 станц ангараг гарагийн тойрог замд амжилттай оржээ | ||
| Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.