БНХАУ-ын засгийн газар өчигдрөөс Цагаан сарын амралт эхэлж байгаатай холбогдуулан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх олон талын хүчин чармайлт гаргаж байна. Тус улсын засгийн газар ард иргэдээ цагаа сарын баярын долоо хоногийн амралтын хугацаанд гэр орон руугаа явахгүй байхыг зөвлөж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байна.
Хэрвээ зайлшгүй хөдөө орон нутаг, төрөлх хот сууринруугаа явах бол тухайн иргэнийг аялалд гарахаасаа өмнө заавал ПиСиАр шинжилгээ өгөхийг шаардаж байна. Бээжингийн тооцоолсноор цагаан сарын баярын урт амралтаар давхардсан тоогоор 1.1тэрбум гаруй хүн улс дотроо зорчих төлөв гарчээ. Энэ нь цар тахал гарахаас өмнөх 2жилийн үзүүлэлтээс 60 хувиар буурч байгаа үзүүлэлт юм байна. Харин энэ жил цар тахлын улмаас Хятадаас гадагш аялах иргэд бараг байхгүй байгаа юм байна. лхагва гарагт л гэхэд Гуанжоу хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр гадаад аялалд гарах нэг ч зорчигч бүртгэгдээгүй байна. Хятадын төрийн телевизээр цагаан сарын баярын үеэр хотод байх иргэд хөдөө орон нутаг дахь гэр бүл, эцэг эх, үр хүүхэдтэйгээ дүрс бичлэгээр холбогдож, баяраа цахимаар тэмдэглэх тухай мэдээлжээ.
Хятад улсад өнгөрсөн 1-р сард коронавирусний халдварт тохиолдлын тоо нэг нэгжээр өссөн боловч өнгөрсөн 7 хоногт гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг тооцохгүйгээр өдөрт дөнгөж 10 тохиолдол бүртгэгджээ. Бээжингийн эрх баригчид ирэх 3-р сард болох Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын өмнө цар тахлын халдварын тархалт эргээд өсөж магадгүй гэж болгоомжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль аль талдаа сулруулахгүй байхыг уриалсаар байна.
| БНХАУ цагаан сарын баяраар дотоод аялал, хөдөлгөөнийг хязгаарлаж байна | ||
| Үзсэн: 1440 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.