БНСУ-д коронавирусний халдварын шинэ голомтууд илэрч байгаагаас шинээр халдвар авсан тохиолдлын тоо өнөөдөр сүүлийн зургаа хоногийн үзүүлэлтээс өссөн байна.
Иймд тус улсын эрүүл мэндийн яам цагаан сарын баярын үеэр олноороо цуглахгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Өмнөд Солонгост цар тахлын гурав дахь давлагаа өнгөрсөн оны 12-р сарын 25-нд өдөрт 1241 тохиолдол бүртгэгдэж, оргилдоо хүрснээс хойш шинээр халдвар авах тохиолдол аажмаар буурчээ. Энгийн үед бол Өмнөд Солонгост цагаа сарын баярын үеэр гэр бүл хамаатан садныдаа зочлохоор улс орон дотроо олон сая хүн хөдөлгөөнд оролцдог. Энэ жил тус улсад цагаан сарын амралт пүрэв гарагаас бямба гарагийг дуустал үргэлжилнэ.
Иймд эрх баригчид пүрэв гарагаас ням гараг хүртэл хөдөлгөөн хязгаарлахын тулд 5 болон түүнээс дээш хүн нэг дор цуглахгүй байх зэрэг зай барих журмыг чанд мөрдүүлэхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгос нь энэ сарын 26-ны өдрөөс ковид-19 цар тахлын эсрэг хүн амаа вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр тус улсын эмийн аюулгүй байдлын агентлаг АстраЗенека компанийн вакциныг насанд хүрсэн бүх хүнд ялангуяа 65 ба түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Түүнчлэн энэ сарын 24-нөөс эхлэн гаднаас ирэх иргэдийг заавал ПИСИАР шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавихаар төлөвлөж байна.
| БНСУ цагаан сарын амралтаа олноороо цуглахгүй байхыг иргэддээ зөвлөж байна | ||
| Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.