Шууд Chart

БНТУ сансрын бие даасан хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа

2021-02-11 14:24:02

БНТУ 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх сансрын хөтөлбөр зарлалаа. Тус улсын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы мэдэгдсэнээр Турк улс ирэх 10 жилд сансрын нисгэгчдээ сансарт илгээх, саран дээр буух, олон улсад хэрэглэх хиймэл дагуулын систем хөгжүүлэх юм байна.

Сансрын энэхүү хөтөлбөр турк улсын бүс нутгийн болон олон улсын тавцан дахь үүрэг оролцоог тэлэх Эрдоганы бодлогын нэг хэсэг юм байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Турк улс Бүгд найрамдах улс тунхагласны 100 жилийн ойгоор буюу 2023 онд саран дээр төхөөрөмжөө буулгахаар төлөвлөжээ. Энэ зорилтын эхний үе шатанд олон улстай хамтрах бол хоёр дахь үе шатанд дотооддоо үйлдвэрлэсэн пуужинг ашиглах юм байна.

Турк улс сансрын буудал байгуулах, хиймэл дагуулын олон улсын бренд технологи бүтээхэд бусад улс орнуудтай хамтрахын тулд олон улсын сансрын станц руу нисэгчдээ сансарт илгээнэ. Сансрын орон зайг эзэгнэх олон улсын өрсөлдөөнд Турк улсын байр суурийг тэргүүлэх эгнээнд хүргэх зорилготой энэхүү замын зураг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэж тус улсын ерөнхийлөгч онцлон тэмдэглэж байна. Турк нь бусад улс орнуудын сансрын хөтөлбөртэй хамтрах зорилгоор 2018 онд сансрын агентлаг байгуулжээ. 

Харин Туркийн зарим иргэд улс орны эдийн засаг хүнд байхад сансрын хөтөлбөрт асар их хөрөнгө мөнгө зарцуулах нь гэж засгийн газрынхаа шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ сансрын бие даасан хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй