ДЭМБ-ын шинжээчдийн баг Хятадын Ухань хотод коронавирусний эх сурвалжийг тогтоох судалгааны ажлын тайлангаа өчигдөр хамтарсан хэвлэлийн хурал зарлаж, танилцуулсан байна. Тэдгээр шинжээчид Ухань хотоос коронавирусний эх сурвалж нь амьтан гэж нотлохоор баримт, мэдээлэл олдоогүй гэдгээ мэдэгджээ.
Эрдэмтэд дэлхий даяар 2,3 сая гаруй хүний амь насыг хохироосон коронавирусний уг гарал нь сарьсан багваахай байж магадгүй гэж сэжиглэж байсан. Уханьд ажилласан Дэлхийн 10-н улсын 17 эрдэмтэн, Хятадын 17 эрдэмтний судалгаагаар коронавирусийг тоолоход сарьсан багваахай, гүрвэл зэрэг амьтныхтай төсгүй, таарахгүй байжээ. Харин коронавирус хүйтэн урвал явагддаг бүтээгдэхүүнээр хол зөөвөрлөгдөх чадвартай нь ажиглагдсан нь вирус гаднаас орж ирэх магадлал руу хөтлөж байна гэж дүгнэсэн байна. Хятадын тал эхэн үедээ цааргалангуй байсан ч ДЭМБ-ын мэргэжилтний багийг Ухань хот руу орох зөвшөөрөл өгч, тэдний очихыг хүссэн бүх газарт нэвтрэх зөвшөөрөл олгосон, нээлттэй байдлаар хамтарч ажилласан гэж тус багийн гишүүн мэдэгджээ.
Мэргэжилтнүүд Уханы далайн гаралтай бүтээгдэхүүний зах, Уханы вирус судлалын хүрээлэн зэрэг газруудад очиж судалгаа хийсэн байна. Коронавирус 2019 оны 12-р сарын сүүлээр Хятадын Ухань хотод анх бүртгэгдэж, халдвар маш хурдан тархсан. Энэ үед Хятадын эрх баригчид үхлийн аюултай вирусийн халдвар хүнээс хүнд хурдан тархаж байгааг нууцлаж, ДЭМБ шуурхай арга хэмжээ авахад хэтэрхий оройтуулсан гэж олон улсаас шүүмжлэл хүлээж байгаа юм. ДЭМБ-ын шинжээчдийн баг өнгөрсөн 1-р сард Хятад очиж, тусгаарлалтанд 14 хоносны эцэст Уханьд очсон юм.
| ДЭМБ-ын шинжээчид Ухань хотоос коронавирусний эх сурвалж нь амьтан гэж нотлох баримт олоогүй гэдгээ мэдэгдэв | ||
| Үзсэн: 1835 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.