Мьянмарын армийн генерал Мин Аунг Хлайн төрийн эргэлт хийснээсээ хойш анх удаа өчигдөр ард түмэндээ хандаж телевизээр үг хэлжээ. Харин Генерал Мин Аунг төрийн зөвлөх Аун Сан Су Чи болон цэргийнхний эсрэг олон нийтийн жагсаалын талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй байна.
Тэрээр өнгөрсөн оны сүүлээр болсон парламентын сонгууль шударга бус болсонтой холбогдуулж, төрийн эрхийг авахад хүрсэн. Сонгуулийн хороо, ерөнхийлөгч болон парламентын аль аль нь сонгуулийн будлианыг шалгахаас татгалзсан. Өөр сонголт байгаагүй ч үндсэн хуулийн дагуу улс орон даяар онц байдал зарласан, энэ хугацаанд шинээр сонгууль явуулна гэж мэдэгдсэн байна. Өчигдөр Мьянмарын хамгийн том хот Янгонд олон мянган хүн Су Чи болон бусад улс төрчдийг суллахыг шаардаж жагссан. Цэргийнхэнд шахалт үзүүлэх зорилготой олон нийтийн жагсаал долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгааг зарим хэвлэлд онцолж байна. Өчигдөр жагсаалыг тараахын тулд Мандалай хотод гэхэд хэв журмынхан жагсагчдын эсрэг даралттай ус ашиглажээ.
Мьянмарын цэргийнхэн Янгон, Мандалай болон бусад том хотуудад даваа гарагаас эхлэн үдшийн 20 цагаас өглөөний 4 цаг хүртэл шөнийн хөл хорио тогтоожээ. Гэвч Мьянмарын иргэд хоригийг үл хайхран, эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна. Улс орнуудын Мьянмарын цэргийнхний төрийн эрхийг булааж авсан үйлдлийг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байна. Шинэ Зеланд гэхэд тус улсаас цэрэг улс төрийн харилцаагаа таслалаа. Мөн гадны хөрөнгө оруулагчид Мьянмарын том төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтаа зогсоож байгаагаа мэдэгдэж байна.
| Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш анх удаа ард түмэндээ хандаж үг хэлэв | ||
| Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.