Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид Гималайн нурууны мөсөн голын нэг хэсэг тасарч, даланг эвдэн, уулын хөндийд үер усны аюул нүүрлэсний улмаас 26 хүн амь насаа алдаж, олон хүн сураггүй байгааг эрх баригчид нь мэдээлж байсан. Сураггүй болсон хүний тоо 165-д хүрчээ.

Тус улсын онцгой байдлын алба сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь үер болсон бүсийн усан цахилгаан станцын ажилчид юм байна. Тэднийг үерт боогдсон хонгилд дарагдсан байх магадлалтай гэсэн үүднээс аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Эрдэмтэд Гималайн нурууны бүсийн мөсөн оргил ямар учраас нурав гэдгийг тогтоохоор үерийн бүс рүү явсан байна.
Мөн эрдэмтэд цаг уурын өөрчлөлтийн улмаас мөсөн оргил нурсан байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.


| Энэтхэгийн хойд нутагт аврах ажиллагаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.