АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар чөлөөт нээлттэй Энэтхэг Номхон бодлогыг дэмжихэд ойр хамтран ажиллахаар тохирчээ.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Байден тангараг өргөснөөсөө хойш анх удаа Энэтхэгийн засгийн газрын тэргүүнтэй утсаар ярьжээ. Хоёр удирдагч энэ бүс нутагт навигацийн чөлөөт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Америк, Энэтхэг, Япон, Австрали гэсэн дөрвөлийн эвслээр дамжуулан бүс нутгийн хүчирхэг бүтцийг хамтдаа дэмжихээр санал нэгджээ. Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргааны үед АНУ Дөрвөлийн эвслийг ашиглан Өмнөд Хятадын тэнгис болон бусад далай тэнгист Хятадын өсөн нэмэгдэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах бодлого барьж байсан.
Өчигдрийн утсаар ярьсан байдал ч Байдены засаг захиргаа Трампын бодлогыг үргэлжлүүлэх төлөвийг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.
| АНУ болон БНЭУ Энэтхэг-Номхон далайд нэгдмэл бодлого явуулна | ||
| Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.