НҮБ хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг, аж үйлдвэржсэн, хөгжингүй улс орнууд 2030 он гэхэд, бусад улс орнууд 2040 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээг халахыг уриалж байна. Ингэхдээ буурай орнуудад цаг уурын өөрчлөлтийг хязгаарлахад жил бүр шаардагдах санхүүжилтэд 100 тэрбум доллар олгох нь зүйтэй гэж үзжээ. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш ирэх 11-р сард Британид болох Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурлын бэлтгэл цахим уулзалтын үеэр ийм уриалга гаргажээ.
Шинжлэх ухаан, эдийн засгийн хувьд тодорхой байна. АНУ, Европын холбооны орнууд, Япон зэрэг хөгжингүй орнуудаас бүрддэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд 2030 он гэхэд бусад орнууд шилжилтийн үйл явцтайгаа уялдуулан 2040 он гэхэд нүүрсний дулааны цахилгаан станцуудыг зогсоох шаардлагатай. Нүүрсний салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт буурч байна. Дэлхий даяар нүүрс болон бусад түүхий түлшний санхүүжилтийг зогсоож, цэвэр эрчим хүчний шилжилт рүү чиглүүлэх шаардлага тулгарч байна гэж НҮБ-ын тэргүүн мэдэгджээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: “ Дэлхий даяар Парисын хэлэлцээрээр заасан дэлхийн температурыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй гэсэн зорилтыг биелүүлэхгүй байсаар байгаа энэ нөхцөлд бидэнд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд илүү их хүсэл эрмэлзэл, илүү их санхүүжилт хэрэгтэй байна. Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх олон улсын зорилтод хүлэмжийн хий ялгаруулдаг орнуудын 95-иас дээш хувийг хамруулах шаардлагатай. Энэ бол НҮБ-ын энэ оны гол зорилт.”
Америк, Хятад, Европын холбооны гишүүн орнууд гээд хэд хэдэн улс хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэх төлөвлөгөөгөө аль хэдийн танилцуулсан. Өөрөөр хэлбэл тэдгээр орнууд байгалийн болон технологийн аргаар шингээж авах боломжтой нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хий ялгаруулах зорилт тавьсан. Гэвч эрдэмтэд тэдний зорилт хэтэрхий удаан бөгөөд Парисын хэлэлцээрт заасан хэмжээнд цаг уурын температурыг барихад нөлөөлөхөд өдий байна гэж дүгнэж байгаа юм байна. Хүлэмжийн хийг бууруулахад компани аж ахуй нэгжүүдэд томоохон хөшүүрэг болно гэж эдийн засагчид үзэж байгаа олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн дүрмийг эцэслэн боловсруулах шаардлагатай гэж НҮБ үзэж байна.
| НҮБ 2040 он гэхэд нүүрсний хэрэглээг халахыг улс орнуудад уриаллаа | ||
| Үзсэн: 456 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.